Монгол Улсад байнга болон түр хугацаагаар оршин суугаа хүн,
хуулийн этгээд, гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн хүн,
бүртгэлтэй хуулийн этгээд нь жагсаалтанд оруулсан хүн, хуулийн этгээдийн
болон тэдгээрийн өмнөөс, заавраар үйл ажиллагаа явуулдаг хүн, хуулийн
этгээдийн өмчлөл, хяналтанд байгаа хөрөнгөтэй харьцах, тэдэнд санхүүгийн
үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө олгож болохгүй.
Царцаасан хөрөнгөтэй холбоотой хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Үй
олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн
зорилтод хориг арга хэмжээ авах үйл ажиллагааны журмын 5.5 заалтын
дагуу хүн, хуулийн этгээд мэдээлнэ. Гүйлгээ хийх аливаа оролдлогын талаар
мэдээлэх үүрэгтэй болно.
Тухайн хүн, хуулийн этгээд нь жагсаалтанд оруулсан хүн, хуулийн этгээд мөн
эсэхэд эргэлзсэн тохиолдолд дараах маягтаар мэдээллийг хянуулах хүсэлт
гаргана.
Мэдээллийг хянах үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд санхүүгийн
зорилтот арга хэмжээний хүрээнд сэжиглэгдэж байгаа хөрөнгийг царцаасан
байх ба хөрөнгө олгох, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
Бөглөсөн маягтыг дараах байгууллагад хүргүүлнэ. Үүнд
• Тагнуулын ерөнхий газар: amlcft@gia.gov.mn хаягаар илгээнэ.
• Терроризмтой тэмцэх зөвлөл: tfs@nctc.gov.mn хаягаар илгээнэ.