Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “Цагаан Шонхор” Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.
Орхон аймгийн эдийн засгийн онц чухал объектод террорист халдлага гарсан үед Салбар зөвлөл, түүний бүрэлдэхүүн байгууллагуудын харилцан ажиллагааг турших, алба хаагчдыг сургаж дадлагажуулах, бэлэн байдлын чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн уг дадлага сургуульд гишүүн байгууллагуудын 250 гаруй албан хаагчид хамрагдсан байна.
Тус дадлага сургуулийн үр дүнд болзошгүй террорист халдлага, хямралт үеийн нөхцөл байдалд нийцүүлж зохион байгуулах Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны Шуурхай штабын удирдлага зохион байгуулалт, томилгоот бүлгүүдийн бэлэн байдал, төлөвлөлт, харилцан ажиллагааны үе шат зэргүүдийг тодотгож, бодит нөхцөл байдалд ажиллах албан хаагчдын мэдлэг, туршлагыг чадавхижуулсан байна.