Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага /ФАТФ/-ын Сургалт, судалгааны хүрээлэн /FATF TREIN - Training and Research Institute/-гээс 2018 оны 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт сургалтад Зохицуулах зөвлөл, ХДЗХЯ, Монголбанкны төлөөлөгчид хамрагдав.
Тус сургалтад НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Австрали, Их Британи, АНУ, Мексик, Малайз, Монгол, Шри-Ланка, Вануату болон Тайван, Хонгконг зэрэг 8 улсын Хууль зүйн яам, Төв банк, Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын чиглэл хариуцсан 30 орчим албан хаагч оролцсов.
Сургалтаар үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дараах сэдвүүдээр сургалт, мэдээлэл, дадлагын үйл ажиллагааг зохион байгуулав. Үүнд:
ФАТФ-аас зохион байгуулсан сургалтаар онол, мэдээллийг түгээхээс илүүтэй нэгэнтээ хэрэгжиж буй ФАТФ-ын стандарт, 40 зөвлөмжийг дотоодын хууль, эрх зүйн орчинд хэрхэн нийцүүлж үр дүнтэй хэрэгжүүлэх талаар бусад улс орнуудын сайн туршлагыг жишээ баримттай үзүүлж, улмаар оролцогчдыг тухай бүр тодорхой жишээ, факт, гэмт хэрэг дээр багаар ажиллуулж байсан нь чухал үр дүнтэй байв. Түүнчлэн ФАТФ-аас 2017, 2018 онуудад харилцан эрсдэлийн үнэлгээ хийгдсэн Мексик, Малайз, Шри-Ланка улсуудын терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх туршлага, ФАТФ-ын 40 зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж буй байдал, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн шинэчлэлийн талаар оролцогчдод мэдээлэл өгсөн нь тэдгээр улсуудаас туршлага судлах боломж олгов.
Энэ удаагийн сургалтын бас нэгэн онцлог нь улс нэг бүрийн дотоодын улс төрийн дэглэм, эрх зүйн тогтолцоо, хяналт шалгалтын үйл ажиллагааны харилцан ялгаатай нөхцөл байдал тус бүрт ФАТФ-ын зөвлөмжийг оновчтой хэрэгжүүлэх тохирсон арга хэлбэр, эрх зүйн зохицуулалт, туршлагыг түгээж, түүнд тулгарч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хамтран хэлэлцэж зөв шийдэл, гаргалгааг зохион байгуулав. Чингэхдээ дурдсан сэдвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулж, улс орнуудын дотоод нөхцөл байдалд тохируулж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг олж тогтоох, ФАТФ болон НҮБ-ын АЗ-өөс гаргасан холбогдох тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дотоодын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, дүрэм, журам, тогтоол гаргах чиглэлээр боловсруулсан баримт бичгийг танилцуулж, түүнийг тус тус хэлэлцэж дүгнэлт өгөв.
Монгол Улс нь харилцан үнэлгээний тайлангаар ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх хугацаатай үүрэг даалгавар авч хэрэгжүүлж буй бөгөөд зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлийн үнэлгээ, үнэлгээнд суурилсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэ удаагийн сургалтаар үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчныг НҮБ-ын АЗ-ийн тогтоол болон ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, тэрчлэн бусад улсын сайн туршлагыг үндэслэн хэрхэн оновчтой боловсруулах вэ гэдэгт хариулт авлаа. Нөгөө талаас сургалтад ХЗДХЯ болон Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөгчид хамт оролцсон нь дээрх ажлыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн талаас болон мэдээлэх, зохицуулах үүрэг бүхий байгууллага талаас ТТАЗЗ-тэй хэрхэн уялдаж хамтран ажиллах вэ гэдгээ тогтоод байна. Үүний дүнд Австралийн ДХЯ-ны Хуулийн зөвлөх Анага Жоши-гийн боловсруулж буй “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх” хуулийн төслийг Терроризмтой тэмцэх тухай хуулинд тусгаж нэг мөр шинэчлэн найруулах, чингэхдээ Австрали болон ФАТФ-ын сургалтаар өгсөн бусад улсуудын сайн туршлагыг өөрийн улсын тогтолцооны онцлогт тохируулан тусгахаар тогтож, энэ зорилгоор хамтарсан ажлын хэсгийг ТТАЗЗ-ийн дор байгуулан ажиллахаар санаачлага гаргаад байгаа болно.