Зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллага Гадаадын иргэн, харъяатын газрын албан хаагчдад терроризмтой тэмцэх чиглэлийн сургалт зохион байгуулав.

 ТТАЗЗ-ийн гишүүн байгууллага Гадаадын иргэн харъяатын газрын Сургалтын хэлтсээс тавьсан хүсэлтийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Зохицуулах зөвлөлөөс тус байгууллагын албан хаагчдад “Монгол Улсын терроризмтой тэмцэх эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох асуудал, байгууллага, ажилтны аюулгүй байдлыг хангах, болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэх тухай” сэдвүүдээр тус тус сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулав. Сургалт мэдээллийн үйл ажиллагаанд 40 орчим албан хаагчид хамрагдаж дээр дурдсан сэдэв болон терроризмтой тэмцэх бусад чиглэлээр асуулт тавьж санал солилцов.

  Сургалтаар олон улсын болон Монгол Улсын терроризмын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, түүнч гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн асуудал болон гадаадын иргэн, харъяатын газрын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд гадаадын иргэд дундаас терроризмыг сэжиг бүхий иргэнийг таних, түүнд тавих хяналт, анхаарал сонор сэрэмжийн асуудлын талаар мэдээлэл хийж улмаар байгууллага, ажилтны аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үнэлгээг тодорхойлох тусгайлан бэлтгэсэн асуулга, судалгааны загварыг танилцуулж, тус байгууллагын дотоодод сургалтын зорилгоор ашиглуулахаар үлдээв.

 


НИЙТЭЛСЭН: 2018-08-17 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3