МХЕГ-ын цөм, цацрагийн хяналтын улсын байцаагч нарт сургалт, мэдээлэл зохион байгуулав.

    Зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллага МХЕГ-ын хүсэлтээр ТТАЗЗ, ТЕГ-ын албан хаагчид МХЕГ-ын орон нутаг дахь цөм, цацрагийн хяналтын байцаагч нарт сургалт, мэдээлэл хийв. 

   Сургалт мэдээллээр цөм, цацрагийн терроризм, түүний аюул занал, “Монгол Улсын 2018 оны терроризмын аюулын талаарх эрсдэлийн үнэлгээ”-гээр тодорхойлсон цацраг, хими, биологийн аюул, заналын нөхцөл байдал, дүгнэлтийг танилцуулж, цаашид анхаарах шаардлагатай асуудлыг хөндөхийн зэрэгцээ НҮБ-ын АЗ-ийн 1540 тогтоолоор батлагдсан “цөм, хими, биологийн бодис, бараа бүтээгдэхүүн, хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүн террорист этгээдийн гарт орохоос сэргийлэх тухай улс орнуудын хүлээх үүрэг”-ийн талаар танилцуулж, энэ чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Түүнчлэн НҮБ-ын АЗ-ийн 1540 хороо, ЕАБХАБ-аас хамтран 2017 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан дугуй ширээний уулзалт, түүний үр дүнд “1540 тогтоолыг хэрэгжүүлэх Монгол Улсын үндэсний төлөвлөгөө”-ний төслийг тус тус мэдээллийн зорилгоор танилцуулж холбогдох сургалтын материалыг хүлээлгэн өглөө.


НИЙТЭЛСЭН: 2018-06-20 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3