ТТАЗЗ-ийн гишүүн байгууллага, ОӨУБЕГ-ын Чингэлтэй дүүрэг дэх хэлтсийн албан хаагчдад терроризмоос урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэл хийв.

    Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллага ОӨУБЕГ-ын хүсэлтээр Зохицуулах зөвлөлөөс Чингэлтэй дүүрэг дэх хэлтсийн иргэний, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн байцаагч, албан хаагчдад терроризмоос урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулав. Сургалт, мэдээллээр олон улсын болон Монгол Улсын терроризмын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, түүнч гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн асуудлыг хөндөж улмаар бүртгэлийн салбарт ажиллаж буй албан хаагчдын анхаарах асуудал, терроризмоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж холбогдох асуултанд хариулт өглөө.

   Түүнчлэн сүүлийн жилүүдэд террорист этгээд, гадаад террорист дайчдын зүгээс аяллын бичиг баримт хуурамчаар үйлдэж бусад улс орон руу нэвтрэхийг санаархаж буй тул албан хаагчдад энэ чиглэлд анхаарал сонор сэрэмжийг дээшлүүлэх, улмаар терроризмыг санхүүжүүлэхэд шууд бусаар ашиглагдах магадлалтай төрийн бус байгууллагуудад тавих хяналтыг сайжруулах, бүртгэл зөвшөөрөлд хяналт тавьж, мэдээллийг тухай бүр шуурхай солилцож байхыг тус тус анхааруулав.


НИЙТЭЛСЭН: 2018-06-19 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3