Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах Нийслэл дэх салбар зөвлөлтэй хамтран Зохицуулах зөвлөлөөс УБТЗ ХНН-ийн Зорчигчийн вагон депон ажилтан, албан хаагчдад терроризмоос урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явууллаа. Тус сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд УБТЗ ХНН-ийн Москва, Бээжин чиглэлийн олон улсын галт тэрэгний баг, үйлчлэх бүрэлдэхүүн, аюулгүй байдал, үйлдвэрлэл, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний нийт 210 албан хаагч хамрагдав.
Энэ удаагийн сургалт нь ОХУ-д Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан галт тэргээр зорчих иргэдийн тоо, хөдөлгөөн нэмэгдэж түүнээс үүдэн болзошгүй эрсдэл, терроризмын аюул, заналаас урьдчилан сэргийлэх, нөгөө талаас сүүлийн жилүүдэд хууль сахиулах байгууллагуудын зүгээс терроризмоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс орны онц чухал объект, олон нийтийн газар, гудамж талбай, агаар, авто тээврийн салбарт тавих хяналт сайжрахын хэрээр террорист байгууллага, бүлэглэл, этгээдүүд төмөр замын салбарт олон тооны халдлага, хүчирхийлэл үйлдэх болсон тул энэ салбарын ажилтан, албан хаагчдын анхаарал, сонор сэрэмжийг дээшлүүлэх, болзошгүй гэмт халдлагаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо.
Сургалт, мэдээллээр олон улсын болон Монгол Улсын терроризмын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, түүнч гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн асуудлыг хөндөж улмаар төмөр замын салбарт үйлдэгдэж болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, түүнд анхаарах асуудлын талаар мэдээлэл танилцуулж холбогдох асуултанд хариулт өглөө.
Төмөр замын салбарт үйлдэгдэж буй террорист халдлагын төрлийг судалж үзэхэд тэсэрч дэлбэрэх бодисоор халдсан гэмт үйлдэл дийлэнх олонхыг эзэлж буй тул энэ удаагийн сургалт мэдээллээр холбогдох мэргэжлийн албан хаагч “тэсэрч дэлбэрэх бодис, түүний төрөл, ангилал, таньж олох, аюулгүй ажиллагааны заавар”-ын талаар албан хаагчдад мэдээлэл танилцуулсан нь сургалтын ач холбогдлыг өндөрсгөв.
Төмөр замын салбарт ажиллаж буй албан хаагчдад тус салбарт үйлдэгдэж болзошгүй халдлага, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг давхар сануулав. Үүнд: