Сургалт, дадлага
НҮБ-ын "Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ахисан шатны сургалт зохион байгуулагдлаа

НҮБ-ын Террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөрийг төлбөрийг Монгол Улсад нутагшуулахтай холбоотой НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас хэрэгжүүлж буй ахисан шатны сургалтыг цахим болон танхимын хосолсон хэлбэрээр НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай хамтран 2021 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд ГХЯ-ны “Зөвшилцөл танхим”-д зохион байгуулав.

Сургалтын төгсгөлд хаалтын арга хэмжээн дээр хөтөлбөрийн менежментийн мэргэжилтэн Хён Ким хаалтын үг хэлэхдээ тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхлэх гэж буй явдалд Монгол Улсын талд баяр хүргэж Монгол Улс, НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба хоорондын санамж бичиг байгуулах арга хэмжээг 2021 оны 10-р сарын 07-ны өдөр зохион байгуулахаар НҮБ-ын талаас ажиллаж байгааг мэдэгдэв.

 


НИЙТЭЛСЭН: 2021-09-20 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3