Сургалт, дадлага
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ажлын алба, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран 2021 оны 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд  Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрийн болон хувийн хэвшлийн 20 байгууллагын  нийт 90 орчим албан хаагчдад “Терроризмын аюул, занал эрсдэл, салбар зөвлөлийн үүрэг оролцоо, улсын онц чухал объектыг хамгаалах нь”, “Мөнгө угаах болон терроризм санхүүжүүлэх үндэсний тогтолцоо, урьдчилан сэргийлэх арга зам” гэсэн 12 багц сэдвээр сургалт зохион байгуулав. 

Сургалтаар ТТЗ-ийн 2019-2021 үйл ажиллагааны танилцуулга, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхэд салбар зөвлөлийн үүрэг, оролцоо, ач холбогдол, олон улсын болон бүс нутгийн терроризмтой тэмцэх нөхцөл байдал, чиг хандлага, Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагын талаар илтгэл танилцууллаа. Түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний үр дүн,  үндэсний стратегийг танилцуулга, ФАТФ-ын зөвлөмж ба техникийн болон үр дүнтэй байдлын шалгуур үзүүлэлт, эдгээр шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах ач холбогдлын талаар ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан туршлагад үндэслэн мэдээлэл, танилцуулга хийв. Тавигдсан илтгэлүүдэд хамаарах урьдчилан бэлтгэсэн асуулт боловсруулан 5-7 хүнээс бүрдсэн 7 багт хувааж хэлэлцүүлэг өрнүүллээ.


НИЙТЭЛСЭН: 2021-09-06 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3