Сургалт, дадлага
НҮБ-тай хамтарсан сургалт зохион байгуулав

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх, Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 8 дугаар зөвлөмж болох ашгийн бус байгууллагын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын албанаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Терроризмтой тэмцэх алба болон Европын Холбооны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санаачилгатай хамтран 2021 оны 02 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд цахим сургалт зохион байгууллаа.

 

Сургалтад эрх бүхий байгууллагууд, зохицуулалттай салбарууд дахь мэдээлэх үүрэгтэй этгээдүүдээс гадна Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүн байгууллагууд, салбар зөвлөл болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон ашгийн бус байгууллагын 280 гаруй төлөөлөл оролцсоноороо онцлог болсон юм.

 

 

Сургалтаар ФАТФ-ын 8 дугаар зөвлөмж, Монгол Улсын Ашгийн бус байгууллагын салбарын өнөөгийн үнэлгээ, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв.

 

Монгол Улс сүүлийн жилүүдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж ФАТФ-ын "Саарал жагсаалт" болон Европын Холбооны “Хар жагсаалт"-аас богино хугацаанд гарсан бөгөөд цаашдын хамтын ажиллагааг тогтмол өргөжүүлж ажиллахыг НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нэгжийн дарга Амин Зишан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн Марко Ферри болон Европын Холбооны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санаачилгын тэргүүн Дэвид Хотт нар онцолсон юм.


НИЙТЭЛСЭН: 2021-02-19 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3