Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль болон Терроризмтой тэмцэх зөвлөлийн ажиллах журамд зааснаар тус зөвлөл нь терроризмоос ангид байх, терроризмтой тэмцэх чиглэлийн сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах үүрэг хүлээдэг.
2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын албанаас терроризмтой тэмцэх дотоодын үйл ажиллагаа, тогтолцоо, олон улс болон бүс нутгийн терроризмын нөхцөл байдал, сүүлийн үеийн чиг хандлагын талаар сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтад төв, орон нутгийн 100 гаруй албан хаагч хамрагдсан болно.