Австрали Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй төслийн сургалт болсон тухай

Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхтэй холбоотойгоор Австарли Улсын Дотоод хэргийн яамны мэргэшсэн зөвлөх Анагха Жоши, Сара Доналд нар Монгол Улсад 2019 оны 12 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүни байгууллагууд болох Өмгөөлөгчидын холбоо, Мэргэшсэн нягтлан бодогчдын инстатуц, Шүүх, Прокурор, ТЕГ, Монголбанк, ГЕГ, МХЕГ, Санхүүгийн зохицуулах хороо, ХЗДХ гэсэн байгууллагын төлөөлөл бүхий алба хаагчдад сургалт зохион байгууллаа. 

Австрали Улсын засгийн газраас Монгол Улсыг үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх НҮБ-ын аюулгүй зөвлөлийн санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар сургалт хийж түүнийг хянах, шалгах эрх бүхий байгууллагуудад зориулсан гарын авлага боловсруулж гаргах зорилгоор ээлжит
сургалтаа хийлээ.

Энэхүү техникийн туслалцааны хөтөлбөр нь төсөл, хөтөлбөр нь сүүлийн 2 жилийн хугацаант хэрэгжиж байгаа бөгөд уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчинд тулгамдаад буй асуудлаар зөвлөмж өгөх зэрэг өндөр ач холбогдолтой сургалт болж өнгөрлөө.


НИЙТЭЛСЭН: 2019-12-10 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3