Мэдээ мэдээлэл
АШГИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын алба, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албатай хамтарч “Ашгийн бус байгууллагуудыг терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт”-ыг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монголбанкны хурлын танхимд 75 орчим ашгийн бус байгууллагуудад  зохион байгуулав.

Тус сургалтыг үндсэн ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэх зорилгоор зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх олон улсын стандарт, эрсдэлээс зайлсхийх, эрсдэл бууруулах сайн туршлага, ашгийн бус хуулийн этгээдийн улсын бүртгэл анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд Монголбанкны Санхүү мэдээллийн алба, Терроризмтой тэмцэх зөвлөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар, АНУ-ын Сангийн яамнаас мэдээлэл, хэлэлцүүлэг зохион байгуулав. 

2021, 2022 онд Ашгийн бус байгууллагуудад чиглэсэн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байсан бөгөөд ашгийн бус байгууллагуудын эрх зүйн орчин боловсронгуй болгох болон ашгийн бус байгууллагуудын эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд цаашид энэ төрлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулах, мэдээлэл солилцох механизм бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.  


НИЙТЭЛСЭН: 2023-01-13 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3