Мэдээ мэдээлэл
Хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, ачааг шалгах зориулалт бүхий CT-40 төхөөрөмжийг гардуулав

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Олон улсын аюулгүй байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх товчооны Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн менежер Даяана Марвин “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 (2004) тогтоолыг хэрэгжүүлэх монгол улсын үндэсний төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох зорилготой семинар”-т оролцох үеэрээ Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, ачааг шалгах зориулалт бүхий CT-40 төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр гардуулсан бөгөөд энэ нь Терроризмтой тэмцэх зөвлөлийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажил юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 тогтоолыг хэрэгжүүлэх Монгол Улсын үндэсний төлөвлөгөөнд экспортын хяналтын тогтолцоог бэхжүүлэх ажил арга хэмжээг тусгасан ба энэ чиглэлээр олон улсын болон гадаад улсын холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.



Эх сурвалж: https://mn.usembassy.gov/pr-120922/


НИЙТЭЛСЭН: 2022-12-10 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3