Мэдээ мэдээлэл
БНТУ-ын Истанбул хотод зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн 1540 (2004) тогтоолын Төв ази болон Монгол Улс дахь хэрэгжилтийн талаар хуралд оролцов

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн алба (тус албаны Энх тайван, зэвсэг хураах бүсийн төв), Биологийн зэвсгийн конвенцын хэрэгжилтийг дэмжих алба, Химийн зэвсгийг хориглох байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газраас хамтран БНТУ-ын Истанбул хотод  2022 оны 11 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 (2004) тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх хурал зохион байгуулагдав.

Тус хуралд Казахстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсын холбогдох яамд, төрийн байгууллагын 55 албан хаагч, Холбооны Герман Улсын Эдийн засаг, экспортын хяналтын алба, АНУ-ын Төрийн департаментын Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн төлөөлөгчид болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд хурлын зорилго нь Төв азийн орнуудын болон Монгол Улсын НҮБ-ын АЗ-ийн 1540 (2004) тогтоолын үндэсний хэрэгжилтид дүгнэх, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, экспортын хяналтын хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэх, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох, хурлаас зөвлөмж гаргах явдал байв.

 

Монгол Улсыг төлөөлж Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын алба, Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн, Гаалийн ерөнхий газрын төлөөлөл оролцож, илтгэл тавив.

 

Хурлын хөтөлбөрийн дагуу оролцогч улс орнууд НҮБ-ын АЗ-ийн 1540 (2004) тогтоолын Үндэсний төлөвлөгөө, Биологийн зэвсгийн конвенц, Химийн зэвсгийн конвенцийн хэрэгжилт болон Экспортын хяналтын нөхцөл байдлын талаар танилцуулсан ба Үндэсний төлөвлөгөөний талаар ТТЗ-өөс, Биологийн, Химийн зэвсгийн конвенцуудын хэрэгжилтийн талаар Стратеги судалгааны хүрээлэн, Экспортын хяналтын асуудлаар ГЕГ-аас  танилцууллаа.

Бусад оролцогч байгууллагуудаас НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн алба, Биологийн зэвсгийн конвенцын хэрэгжилтийг дэмжих алба, Химийн зэвсгийг хориглох байгууллага, ЕАБХАБ,  ХБНГУ-ын Эдийн засаг, экспортын хяналтын алба (BAFA), АНУ-ын Төрийн департаментын Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөр (EXBS)-ийн төлөөлөл 1540 тогтоолын хэрэгжилтийн олон улсын хамтын ажиллагааны боломж, туслалцаа, дэмжлэгийн талаар илтгэл тавьж танилцуулав.

 

 

Хурлын төгсгөлд хэлэлцсэн асуудлуудын үр дүнг нэгтгэн цаашид 1540 тогтоолыг тус бүс нутагт болон Монгол Улсад хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргав.

 

 


НИЙТЭЛСЭН: 2022-11-10 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3