Мэдээ мэдээлэл
“ОНЦ ЧУХАЛ ДЭД БҮТЭЦ, ХҮН АМ ОЛНООР ЦУГЛАРСАН ГАЗРЫГ ТЕРРОРИСТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ЕАБХАБ, Узбекистан Улсын Засгийн газар хамтран 2022 оны 11 сарын 16-18-ны өдрүүдэд “Онц чухал дэд бүтэц, хүн ам олноор цугларсан газрыг террорист халдлагаас хамгаалах олон улсын сайн туршлага” сэдэвт семинарыг Төв Азийн орнуудын терроризмтой тэмцэх мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулав. Ташкент хотноо зохион байгуулагдсан уг семинарт Казахстан, Тажикистан, Узбезистан, Киргизстан, Туркменистан зэрэг Төв Азийн бүс нутгийн орнуудаас гадна Монгол Улсын төлөөлөгчид оролцсоноороо онцлог байсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс илэрхийлэв.

Семинарт оролцогч орнуудын төлөөллөөс гадна НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул заналтай тэмцэх газар, Интерпол, Италийн Милан хотын Политехникийн их сургууль, Олон улсын иргэний агаарны тээврийн байгууллагын мэргэжилтнүүд, бие даасан судлаачид мөн оролцов. Уг семинарыг ЕАБХАБ-аас Төв Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй хүн ам олноор цугларсан газар, “эмзэг бай”-г хамгаалах, түүний талаарх ойлголтыг сайжруулах төсөл, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ба тус бүс нутгийн орнуудын терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хооронд сайн туршлага солилцох, хамтарсан дасгал ажиллах, ингэснээр нэгдсэн ойлголттой болох, тодруулах шаардлагатай асуудлуудыг холбогдох олон улсын байгууллагын мэргэжилтнүүдээс тодруулж мэдлэг хуримтлуулахад оршиж байв. 


НИЙТЭЛСЭН: 2022-11-25 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3