Хиймэл оюун ухааны эринд терроризмтой тэмцэх нь: Эрсдэл, боломж, хүний эрхийг хангах

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас “Терроризмтой тэмцэх долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан салбар хуралдаануудын талаар товч тоймлон хүргэж байна.

 

Хиймэл оюун ухааны эринд терроризмтой тэмцэх нь: Эрсдэл, боломж, хүний эрхийг хангах

 

Тус хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр НҮБ-ын ТТА, Япон Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, Европын холбооноос хамтран зохион байгуулав. Хуралдаанаар хиймэл оюун ухаан ба терроризмтой тэмцэх чиглэлийн төрөл бүрийн судалгаа, шинжилгээний ажлын талаар хэлэлцсэн ба НҮБ-ын ТТА-ны ТТТ, НҮБ-ын Бүс нутаг хоорондын гэмт хэрэг, хууль зүйн судалгааны төвийн хамтарсан “Алгоритм ба терроризм: Хиймэл оюун ухааныг террорист зорилгоор ашиглахын хор хөнөөл” ба “Хиймэл оюун ухааны тусламжтайгаар онлайн орчинд терроризмтой тэмцэх нь: Өмнөд болон Зүүн өмнөд ази дахь хууль сахиулах, терроризмтой тэмцэх байгууллагуудад зориулсан тойм” нэртэй судалгааны тайлангуудыг танилцуулж, энэ хүрээнд хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийн төгсгөлд Европын комиссын зүгээс хиймэл оюун ухааны хэрэглээ, боломж, эрсдэлийг тооцсон эрх зүйн орчин нэн яаралтай бий болгох шаардлага бий болсон талаар дурдав.

НҮБ-ын ТТА-ны дарга В.Воронков уг салбар хуралдааныг хааж хэлсэн үгэндээ “...шинээр бий болж буй технологийн дэвшил бүрийн анхны хэрэглэгчид, нутагшуулагчид нь террорист этгээдүүд болж байна, учир нь дэлхий нийтийн хууль тогтоогчид шинэ тутам бий болж буй технологийн салбарт тохирсон эрх зүйн орчинг тухай бүр цаг алдалгүй бий болгож чадахгүй байна...” гэв.


НИЙТЭЛСЭН: 2021-07-22 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3