Мэдээ мэдээлэл
Террористууд зэвсэг олж авахаас урьдчилан сэргийлэхийн тулд үндсэн чиглэл боловсруулах, дэмжлэг үзүүлэх Аюулгүйн Зөвлөлийн 2370 (2021) дугаар тогтоол, олон улсын холбогдох хэм хэмжээ, террористууд зэвсэг олж авахаас урьдчилан сэргийлэх сайн туршлага хэрэгжүүлэх тухай

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас “Терроризмтой тэмцэх долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан салбар хуралдаануудын талаар товч тоймлон хүргэж байна.

 

Террористууд зэвсэг олж авахаас урьдчилан сэргийлэхийн тулд үндсэн чиглэл боловсруулах, дэмжлэг үзүүлэх Аюулгүйн Зөвлөлийн 2370 (2021) дугаар тогтоол, олон улсын холбогдох хэм хэмжээ, террористууд зэвсэг олж авахаас урьдчилан сэргийлэх сайн туршлага хэрэгжүүлэх тухай

 

Тус хурал Нью-Йорк хотын цагаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний пүрэв гарагт 12.30-02.00 цагийн хооронд боллоо. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1373 (2001) дүгээр тогтоол “террорист халдлагад оролцсон байгууллага, хүнд аливаа туслалцаа, дэмжлэг үзүүлэхээс түдгэлзэх, түүний дотор террористуудад зэвсэг нийлүүлэхийг хориглохыг улс орнуудаас шаардаж буй бөгөөд Аюулгүйн зөвлөлийн 2370 (2017) дугаар тогтоол, хожим удаа дараа Зөвлөлөөс баталсан тогтоолууд террорист халдлагад оролцсон байгууллага, хүнд зэвсэг, зэвсэглэл,  тэдгээрийн дотор бага оврын буу, хөнгөн зэвсэг, нисгэгчгүй агаарын төхөөрөмж, бүрэлдэхүүн хэсэг нийлүүлэлтийг устгах уриалагыг бүх улс орнуудад гаргаж байгаа юм байна.

 

Террорист бүлэглэл, террорист халдлага үйлдэгчид төрөл бүрийн зэвсэг олж авах янз бүрийн арга ажиллагааны эсрэг сонор сэрэмж, мэдлэг, мэдээлэлтэй байж, террорист бүлэглэл төрөл бүрийн зэвсэг олж авахыг урьдчилан сэргийлэх талаар Аюулгүйн зөвлөлийн 2370 (2017) дугаар тогтоол, дараа дараагийн холбогдох тогтоол, сайн туршлага, бусад арга хэмжээг хэрэгжүүлэх нь хамтын хүчин чармайлтад дөхөм болохыг онцоллоо.


НИЙТЭЛСЭН: 2021-07-22 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3