НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас “Терроризмтой тэмцэх долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан салбар хуралдаануудын талаар товч тоймлон хүргэж байна.
Терроризмтой тэмцэх сургалт, чадавхжуулах шинэ арга хэлбэр: Морокко Улсын Рабат хот дахь НҮБ-ын ТТА-ны сургалтын төвийн нээлт
2020 оны 10 дугаар сард НҮБ-ын ТТА Мороккын Вант Улстай терроризмтой тэмцэх бүс нутгийн сургалтын төвийг Рабат хотод байгуулах хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг сургалтын төвийг байгуулснаар Африк тив дэх гишүүн орнуудад тулгамдаж буй нийтлэг бэрхшээл болох мэргэжилтэн бэлтгэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, иж бүрэн мөрдөн шалгах ажиллагаа, хилийн аюулгүй байдлын удирдлага зэрэг асуудлыг шийдвэрлэх аж. Үүний дагуу уг сургалтын төв дараах чиглэлээр ажиллахаар зорьж байна. Үүнд:
Дээрх сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Воронков үг хэлсэн бөгөөд тус сургалтын төв нь Африк тив дэх терроризмтой тэмцэх үйл хэргийг дараагийн шатанд гаргах нэн чухал ач холбогдолтой ба ялангуяа баруун африкийн иргэд, тус бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын энхийг сахиулагч нарт аюул занал учруулж террорист бүлэглэлүүдтэй тэмцэхэд мэдлэг, ур чадвараар хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон талаар хувь нэмэр оруулахыг онцлон дурдав.