Ирээдүйн программчлал: Цахим эрин дэх терроризмтой тэмцэх үйл явц

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас “Терроризмтой тэмцэх долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан салбар хуралдаануудын талаар товч тоймлон хүргэж байна.

 

Ирээдүйн программчлал: Цахим эрин дэх терроризмтой тэмцэх үйл явц

 

Энэхүү салбар хуралдаан нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Катарын Засгийн газар, НҮБ-ын ТТА-наас хамтран цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ба гишүүн орнуудын төлөөллөөс гадна иргэний нийгмийн төлөөлөл, ДТГ-уудын ажилтнууд оролцов. Энэхүү салбар хуралдаан нь “Терроризмтой тэмцэх долоо хоног” арга хэмжээний нээлтийн салбар хуралдаан болж байгаа нь онцлог байсан бөгөөд хэлэлцүүлгийн хувьд илүү тактикийн шинжтэй, террорист этгээдүүд технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж буй талаар хэлэлцүүлэг өрнүүлж байв. Тухайлбал, гар утасны шифрлэгдсэн програм хангамжууд болох “Телеграм”, “Сигнал” гэх мэтийг террорист этгээдүүд шинэ гишүүн элсүүлэх, халдлага төлөвлөх, халдлагын газар орон дээр өөр хоорондоо харилцах зэргээр ашиглаж буйтай хэрхэн тэмцэх, ямар боломж, гаргалгаа байж болох талаар голчлон хэлэлцүүлэг өрнөсөн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй болно.


НИЙТЭЛСЭН: 2021-07-21 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3