2021 оны 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод болон цахим хэлбэрээр хосолсон байдлаар зохион байгуулагдсан энэ удаагийн хуралдаанд НҮБ-ын гишүүн орнуудын терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар оролцож, “Хөгжиж буй технологийн эрин дэх терроризмтой тэмцэх үйл ажиллагаа: Ойрын 10 жилд тулгарч болзошгүй бэрхшээл” сэдвээр 3 өдрийн турш хэлэлцүүлэг өрнүүлэв. Уг хуралдаанд оролцогчдоос гадна ажиглагчдаар хувийн салбар, эрдэм шинжилгээний болон иргэний нийгмийн төлөөлөл оролцсон ба үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт хөгжиж, хууль хяналтын байгууллагын хараанаас далд хэлбэрт шилжиж буй террорист этгээдүүдийн үйл ажиллагааг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хэрхэн хамтарч ажиллах, сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөв.
Хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлсэн үгэндээ “...өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувьсаж буй технологитой терроризмтой тэмцэх үйл ажиллагаа хөл нийлүүлэн урагшлах хэрэгтэй байна. Ковид-19 цар тахал биднийг, хүн төрөлхтнийг кибер орон зайтай илүү харилцан шүтэлцээтэй болгох болов, иймд бид цахим орчны, технологийн хөгжилд анхаарал хандуулахын сацуу үүний дагуулж болох эрсдэлийг давхар бодолцож байх нь зүйтэй...” гэв.
Хуралдааны голлон хэлэлцүүлэг өрнүүлсэн сэдвүүд: