Мэдээ мэдээлэл
НҮБ-ын Ерөнхий ассемблейн ээлжит бүгд хуралдаан

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас “Терроризмтой тэмцэх долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан салбар хуралдаануудын талаар товч тоймлон хүргэж байна.

НҮБ-ын Ерөнхий ассемблейн ээлжит бүгд хуралдаан 

Энэ удаагийн хуралдаан АНУ-ын Нью-Йорк хотноо 2021 оны 6 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд НҮБ-ын “Терроризмтой тэмцэх долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба Олон улсын терроризмтой тэмцэх стратегийг 2 жил тутам баталж, терроризмтой тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт шаардлагатай “амьд” баримт бичгийн төслийг хэлэлцэн батлах зорилгын хүрээнд болж өнгөрөв. Хуралдаанаар гишүүн орны төлөөлөгчид терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд олон улсын хамтын ажиллагаа, хууль сахиулах байгууллагууд хоорондын мэдээлэл солилцоо нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн ба НҮБ-ын терроризмтой тэмцэх стратегийн долоо дахь хэлэлцүүлгийн тогтоолыг баталлаа. Түүнчлэн 2021-2022 оны хооронд НҮБ-ын мандаттай хэрэгжих 12 энхийг сахиулах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр 6 тэрбум ам.долларын төсвийг батлав.


НИЙТЭЛСЭН: 2021-07-20 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3