НҮБ-ЫН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ АЛБА “ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ДОЛОО ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас “Терроризмтой тэмцэх долоо хоног” арга хэмжээг 2018 оны 6 дугаар сараас эхлэн 2 жил тутам зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Гэвч 2020 оны 6 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдах байсан хоёр дахь удаагийн “Терроризмтой тэмцэх долоо хоног” арга хэмжээ дэлхий нийтэд тархаад буй “КОВИД-19” цар тахалтай холбоотойгоор хойшилж, 2021 оны 6 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд биечилсэн ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдав. НҮБ-аас зохион байгуулсан энэхүү арга хэмжээний хүрээнд НҮБ-ын Ерөнхий ассемблэйн Терроризмтой тэмцэх стратегийг хэлэлцэх өндөр түвшний хуралдаан, НҮБ-ын гишүүн орнуудын терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нарын өндөр түвшний хуралдаан болон 34 салбар хуралдаан зохион байгуулагдсан болно.

Энэ жилийн хувьд НҮБ-ын гишүүн орнуудын терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нарын өндөр түвшний хоёрдугаар хуралдаанд ТТЗ-ийн дарга, хурандаа П.Одонбаатар үг хэлсэн бол ТТЗ-ийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, дэд хурандаа Ж.Төгс-Очир тэргүүтэй ТТЗ-ийн алба хаагчид холбогдох салбар хуралдаануудад оролцлоо.


НИЙТЭЛСЭН: 2021-07-20 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3