ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛИЙН IV УДААГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2019 оны ээлжит дөрөвдүгээр хурал буюу Зохицуулах зөвлөлийн тайлангийн хурлыг МХЕГ-ын “Буянт-ухаа” дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.
Зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцүүлж гишүүдийн саналыг нэгтгэв. Үүнд:
- Зөвлөлийн үйл ажиллагааны 2019 оны нэгдсэн тайлан;
- 2019 оны 10-р сарын 10-ны өдөр УИХ-аар батлагдсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль”-ийн товч танилцуулга, мэдээлэл;
- Монгол Улс нь ФАТФ-ын хяналтын жагсаалтад орсонтой холбоотой танилцуулга, мэдээлэл;
- Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай Засгийн газар, Ерөнхий сайдын захирамжийн төсөл;

Түүнчлэн хурлаар МХЕГ-ын Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа өндөр эрсдэлтэй цацрагийн үүсгүүр, цөмийн материалын хууль бус хөдөлгөөнп тавих хяналт, Уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа хими, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний материал, түүнд тавих хяналтын талаарх товч мэдээллийг тус тус танилцуулсан ач холбогдолтой хурал болов.

Улмаар “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь заалт, Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зөвлөлийн бүрэлдэхүүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга нарыг Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэх, Ажлын албаны бүтэц, орон тоо, Зөвлөлийн ажиллах журмыг тус тус дэмжсэн тухай тогтоол гарав.

 

 


НИЙТЭЛСЭН: 2019-12-17 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3