Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн 2019 оны III улирлын ээлжит хурал болов

Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн 2019 оны III улирлын ээлжит хурлыг Байгаль орчин, аялал жуучлалын яамны харъяа "Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв"-ийн хурлын танхимд зохион байгууллаа.

Тус хурлаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг хамруулсан "Хаан шонхор-2019" хамтарсан команд штабын хээрийн сургуулийн дүн танилцуулж, команд штабын хээрийн сургуулийн дүрс бичлэгийг Зохицуулах зөвлөлийн гишүүдэд үзүүлэв.

Мөн “Инновацийн аргаар болон шинэлэг буюу шинэ тутам гарч буй технологи хэрэглэх замаар терроризмтой тэмцэх” олон улсын өндөр хэмжээний бага хурал, “Олон улсын терроризмтой тэмцэх хууль бус зэвсэг нийлүүлэлтийн эсрэг хамтран ажиллах тухай” II бага хуралд оролцсон тухай дүн, олон улсын терроризмын чиг хандлага, арга тактикийн талаар танилцуулав. 

 

 


НИЙТЭЛСЭН: 2019-09-26 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3