“Терроризмтыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт бүс нутгийн бага хурал зохион байгуулагдав.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас “Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт Азийн бүсийн хурлыг 2019 оны 9 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулав.

Азийн бүсийн хуралд Балба, Бангладеш, Малайз, Мальдив, Филиппин, Шри-Ланка улс болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1267 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хоригийн хороо, 1540 хороо, Терроризмтой тэмцэх алба, Western Union болон бусад судалгааны байгууллага, хүрээлэнгийн төлөөлөгчид урилгаар оролцож илтгэл мэдээлэл тавив.

Харин Монголын талаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн 14 байгууллагын төлөөлөл нийт 60 орчим албан хаагч оролцлоо.

Хурлыг нээж Тагнуулын ерөнхий газрын дарга бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дэд дарга Д.Гэрэл хэлсэн үгэндээ “Монгол Улсад анх удаа терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр бүсийн хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон хуралд дэмжлэг үзүүлж буй Япон улсын Засгийн газарт талархал илэрхийлж, сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй олон улсын терроризмын аюул заналаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх амжилтын үндэс нь санхүүжилтийн эх үүсвэрийг олж тогтоох, улмаар таслан зогсоох асуудал мөн. Түүнчлэн Монгол Улс 2018 онд терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг боловсруулан гаргахдаа Монгол Улс терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөний дамжуулагч цэгээр ашиглагдах эрсдэл байгааг тодорхойлж энэ чиглэлээр тодорхой шийдвэртэй ажил, арга хэмжээг дотооддоо болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний нэгэн томоохон илрэл нь энэ удаагийн Азийн бүсийн хурал” гэдгийг онцлов.

 

 

Тус бага хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • НҮБ-ын Терроризмтыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхийг тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, олон улсын холбогдох стандарт, зөвлөмж                       
  • “ИСИЛ- Ислам Усл террорист байгууллага Аль Кайдад хамаарах НҮБ-ын Аюулгүй зөвлөмж”
  • Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхжүүжүүлэхтэй тэмцэх болон хөрөнгө царцаахтай холбогдсон улс орнуудын эрх зүй, зохион байгуулалтын  тогтолцоо
  • НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 1540 тогтоол, түүнтэй холбоотой санхүүгийн хариуцлагын арга хэмжээний тухай
  • Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон хөрөнгө царцаахтай холбогдсон улс орнуудын эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоо
  • ТС/ҮОХЗДС эрсдэлийг тодорхойлох , холбогдох хууль тогтоомжийг үр дүнтэй дагаж мөрдөх дэглэмийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, түүнд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замууд
  • Терроризмыг санхүүжүүлэх, үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэхтэй мөрдөх шалгах үйл ажиллагаанд ил эх сурвалжийн мэдээллийг ашиглах

 


НИЙТЭЛСЭН: 2019-09-24 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3