НҮБ Саудын Арабад болсон халдлагыг мөрдөн шалгана

 

ЖЕНЕВ. /Xinhua/. Өнгөрсөн бямба гарагт Саудын Арабын нефтийн байгууламжуудад гарсан халдлагыг мөрдөн шалгах зорилгоор шинжээчдийн баг илгээсэн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгджээ.

А.Гутеррешийн лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, шинжээчид дүгнэлтээ Аюулгүйн Зөвлөлд танилцуулах ажээ. Шинжээчдийн дүгнэлт ямар байхыг үл харгалзан уг халдлагыг зэмлэн буруушааж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

“Персийн булангийн хурцадмал байдал халдлагын улмаас улам даамжирч болзошгүй тул энэ төрлийн үйл ажиллагааг нэн даруй зогсоох шаардлагатай. Мөн тус бүс нутагт мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ. 

https://www.montsame.mn/mn/read/201141Follow @montsame.mn


НИЙТЭЛСЭН: 2019-09-20 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3